Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

Даймонд Фарм ХХК нь 2022 онд “Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг авч эм зүйн салбарт ажиллаж эхэлсэн. Манай эмийн бөөний төв нь бүх шатлалын эмнэлгийн эмийн сан болон сүлжээ эмийн сан, хувийн эмийн сангуудад Япон улсын чанартай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг ханган нийлүүлж байна.

Эрхэм зорилго

Хүн амыг чанартай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр жигд хүртээмжтэй хангаж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд оршино

Алсын хараа

Монгол улсын эрүүл мэндийн салбарт чанарын шинэ стандартыг тогтоож, хүн бүрт хүртээмжтэй, аюулгүй, үр дүнтэй эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг Япон улсын шилдэг технологи, туршлагатай хослуулан нийлүүлэх замаар эрүүл, аз жаргалтай нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулах.

Бидний уриа

Дэлхийн жишигт
Даймонд Фарм

Түншүүд

Бид 2023 оноос эхлэн ХБНГУ болон Япон улсын шилдэг үйлдвэрлэгчидтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан Монгол улс дахь албан ёсны дистрибютерээр ажиллаж байна.

Мөн бид дотоодын томоохон эм ханган нийлүүлэгчид болон эмийн сангийн сүлжээгээр нэрийн бүтээгдэхүүний хэрэглэгчдэд жигд хүртээмжтэй хүргэхэд анхаарч байна.